Цахим дэлгүүрийн үйлчилгээний нөхцөл

Энэхүү "Бараа худалдан авах үйлчилгээний нөхцөл" гэж нэрлэж буй баримт бичиг нь EzBuy.mn цахим хуудсаар дамжуулан бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авахад үүсэх харилцааг зохицуулах онлайнаар худалдан авагч ба Ezbuy.mn цахим дэлгүүрийн хооронд байгуулж буй гэрээ юм.

Үйлчилгээний нөхцөл-д хэрэглэж буй зарим үг хэллэгийн тайлбар

Ezbuy: http://www.ezbuy.mn цахим хуудасны хаяг. Ийзи Бай гэж уншина.

Худалдан авагч: Ezbuy цахим дэлгүүрт зочилж буй болон бүртгэл үүсгэсэн, ямар нэгэн бараа захиалсан болон худалдан авсан интернэт хэрэглэгч.

Цахим дэлгүүр: Ezbuy дээр суурилсан цахим дэлгүүр. Ezbuy бараа бүтээгдэхүүнийг зөвхөн вэб хуудсаар дамжуулан худалдах ба худалдан авагч барааг урьдчилан барьж үзэх, туршиж үзэх боломжгүй. Худалдан авагчийн захиалсан бүх барааг өөрийн агуулахаас хүргэлтийн нөхцөлөөр сонгогдсон хугацаанд гараас гарт хүргэн өгөх үйл ажиллагаа явуулна.

Бараа. Ezbuy дээр тавигдсан Монгол улсын худалдан авагчдад борлуулах хүсэлтэй ezbuy-ийн санал болгож байгаа болон бусад борлуулагч нарын АНУ-аас оруулж ирсэн, түүнчлэн илгээхэд бэлэн болсон бүх бараа бүтээгдэхүүнийг хэлнэ.

Барааны танилцуулга. Ezbuy дээр байгаа бодит бараа бүтээгдэхүүн бүрийн бодит зургийг хавсаргасан бөгөөд хэмжээ, жин, үнэ ,зориулалт гэх мэт физик шинж чанаруудыг тусгайлан танилцуулсан танилцуулга.

Борлуулагч. АНУ-аас борлуулах зорилгоор бараа импортлон оруулж ирсэн болон Монгол улсын худалдан авагчдад борлуулах зорилготой Ezbuy дээр бараагаа байрлуулсан АНУ-д байгаа бизнес эрхлэгч.

Дэлгүүр: Борлуулагч бүр өөрийн оноосон нэрээ сонгож Ezbuy дээр оруулсан бараануудаа нэгтгэсэн хэлбэр. Ezbuy.mn өөрийн бие даан санал болгож буй бараанууд болон дэлгүүрүүдийн нэгдэл юм.

Захиалгын статус: Таны захиалгын дагуу онлайн дэлгүүрийн баг ямар шатны үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг хэлнэ. Боловсруулж байна гэсэн статусын үед таны захиалгыг хүлээн аваад төлбөрийн мэдээллийг шалгаж танд хүргэхэд бэлэн болгох хүртэлхи үе шат бөгөөд, Хүргэлтэнд гарав гэсэн статусын үед таны захиалга таны хаягаар хүргэгдэх шатандаа явж байна гэж ойлгоно.

1. Ерөнхий нөхцөл

1.1 Худалдан авагч худалдан авалт хийхээсээ өмнө энэхүү үйлчилгээний нөхцөлтэй сайтар уншиж танилцах ёстой. Ezbuy дээрх захилга баталгаажуулахын өмнө энэ гэрээг сайтар уншиж, асуух зүйл байвал манай харилцагчийн зөвлөх-ийн 89034080 утсаар асууж, зөвлөгөө авах боломжтой.Худалдан авагч үйлчилгээний нөхцөлтэй танилцаагүй үүнээс үүдэн захиаллагатай холбоотой асуудал үүссэн тохиолдолд манай тал хариуцлага хүлээхгүй болно. Тиймээс худалдан авагч та үйлчилгээний нөхцөлтэй маш сайн танилцаж , үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөх шаардлагатай. 

1.2 Худалдан авагч Ezbuy дээр бүртгэл үүсгэж цахим худалдаа хийх явцад үйлчилгээний нөхцөлтэй танилцсан эсэхийг лавлах сонголт гарах бөгөөд таны үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч байна гэсэн сонголт нь худалдан авагч болон цахим дэлгүүрийн хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

1.3 Зөвхөн цахим дэлгүүрийн үйлчилгээний нөхцөлд заагдсан заалтуудын хүрээнд худалдан авагчийн зүгээс тавьж буй маргаан, гомдол саналыг хүлээн авч шийдвэрлэх боломжтой. Худалдан авагчийн зүгээс тавигдаж буй гомдол саналыг үйлчилгээний нөхцөлд зааснаас өөрөөр шийдвэрлэх боломжгүй.

1.4 Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Ezbuy дээрхи барааг Монгол улс аймаг, хотуудад оршин сууж буй худалдан авагчдад худалдан, хүргэн өгөх үйлчилгээний хүрээнд үйлчлэх гэрээ юм.

2. Худалдан авалт хийх

2.1 Худалдан авагч цахим дэлгүүрт бүртгэл үүсгэснээр Ezbuy дээрээс өөрийн хүссэн бараагаа худалдан авалт хийх боломжтой болно. Бүртэл үүсгэх нь цаашид Ezbuy -д хүссэн үедээ нэвтэрч байх, өмнө оруулсан мэдээллээ ашиглах байнгын гишүүн болж байна гэж үзнэ.

2.2 Гишүүн болохын тулд цахим дэлгүүрийн Бүртгэл цэсийн -> Шинэ хэрэглэгч бүртгэл үүсгэх хэсэгт өөрийн нэр, байнга ашигладаг баталгаатай цахим шуудан, нууц үгийг оруулан бүртгүүлнэ. Мөн та өөрийн хаяг болон бараа хүргүүлэх хаягаа дараалалын дагуу тодорхой оруулна. Та цахим шуудан, нууц үгээс бусад мэдээлэлээ кирилл үсгээр оруулж болно.

2.3 Бүртгүүлж буй цахим шууданг үнэн зөвөөр оруулаагүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүйгээс гадна өөрийн худалдан авалт болон төлбөр, захиалгын статусын талаарх мэдээллийг хүлээн авах боломжгүй.

2.4 Гишүүн болсноор тухайн худалдан авагч цаашид байнга ашиглах боломжтой бүртгэл үүсэх ба эндээс Ezbuy дээрхи бүхий л худалдан авалт болон хөнгөлөлт урамшуулал, бонус оноогоо хянах болон хувийн мэдээлэл, утасны дугаар, хаяг, шуудангийн хайрцаг, төлбөрийн хэрэгсэлийн мэдээллээ хүссэн үедээ засварлах боломжтой.

2.5 Та худалдан авах хүсэлтэй барааны танилцуулгатай сайтар танилцаад худалдан авахаар шийдсэн бол Сонгох товчийг дарж Миний захиалга хэсэгт шилжэнэ. Нэг удаа хэдэн ч бараа худалдан авах боломжтой бөгөөд агуулахад нөөц үлдээгүй барааг сонгох боломжгүй. Бараагаа сонгож дууссаны дараа Төлбөр төлөх товчийг дарж өмнө үүсгэсэн бүртгэлээрээ нэвтрэх буюу бүртгэл үүсгэнэ. Та эндээс худалдан авахыг хүссэн бараагаа сонгох талаар дэлгэрэнгүй заавартай танилцана уу. ?(зааврын цонх нээх)

2.6 Худалдан авагч худалдан авсан бараа болон бусад мэдээллүүдтэй холбоотой асууж тодруулах зүйл болон санал хүсэлтээ манай хэрэглэгчийн утсанд хандах эсвэл манай сайт хуудсанд болон email-р зурвас илгээх боломжтой. 

2.7  Худалдан авагч худалдан авсан барааний талаар болон бараагаа хүлээн авсан үеийн сэтгэгдэл болон зургийн хамт манай сайтын consumer review хэсэгт бичиж болно .(consumer review хэсгийг нээх) 

2.8 Худалдан авагч Consumer review хэсэгт өөрийн сэтгэгдэл болон санал хүсэлтийг илэрхийлэхээс гадна ямар нэгэн байдлаар хараалын үг болон бусдийг доромжилсон агуулгатай сэтгэгдэл нийтлэгдэхгүй ба манай үйл ажиллагааны талаар худал мэдээлэл нийтэд тараахыг хориглоно. 

 

3. Барааны төлбөр ба захиалгын статус

3.1 Цахим дэлгүүрийн бараан дээрх үнэ нь АНУ-д байгаа бол ихэвчлэн ам.доллараар илэрхийлэгдсэн ба Монгол улсад байгаа бол төгрөгөөр илэрхийлэгдсэн бөгөөд энэ үнэ нь тээврийн зардал болон НӨАТ шингэсэн таны гарт хүрэх эцсийн үнэ юм.

3.2 Худалдан авалтын төгсгөлд өөрт тохиромжтой төлбөрийн хэрэгсэлээ сонгон төлбөрийг хийнэ. Цахим дэлгүүрийн ХААН, Голомт, ХХБ-ны банкны дансанд төлбөрөө  Мобайл банк, Цахим банк, Most Money, болон бусад банк санхүүгийн байгууллагын санал болгож буй цахим төлбөрийн хэрэгсэл ашиглан барааны төлбөрийг төлж болно. Захиалгын төлбөр төлөх дэлгэрэнгүй зөвлөмжийг энд дарж үзнэ үү.

3.3 Худалдан авагчид худалдан авалтын баримт хэрэгтэй бол шууд нэхэмжлэхийг өөрөө шууд хэвлэн авна. ?

3.4 Зөвхөн төлбөр төлөгдсөн барааны хувьд л таны бүртгүүлсэн цахим шуудангаар захиалга хүлээн авсан болон захиалгын статус хүргэлтийн нөхцөл хэсэгт заагдсаны дагуу хүргэлт хийх боломжтой.

3.5 Таны захиалгын төлбөр төлөгдөхгүй 24 цаг болоход автоматаар захиалга хүчингүй болох ба таны бүртгүүлсэн цахим шууданд захиалгыг цуцалсан тухай мэдээлэл очно.


4. Бараа хүргэлт ба буцаалт

4.1 Худалдан авагч захиалга хийх явцад захиалсан бараагаа хүргүүлэх хаягаа тодорхой дэлгэрэнгүй оруулж өгөх ба тус хаягын дагуу хүргэлт хийгдэнэ. Хүргэлтийг EzBuy цахим дэлгүүртэй гэрээт шуудангийн компанийн хүргэлтийн ажилтан захиалагчийн гарт хүргэж өгөх болно.

4.2 Хаягын тодорхой бус байдлаар хүргэлт саатвал худалдан авагчийн утсанд холбогдож тодорхой мэдээлэл авах  ба үүнээс үүдэн хугацааны алдагдалд хариуцлага хүлээхгүй болно 

4.3 Хаяг болон хүргэлтийн тодорхойгүй асуудал үүсч худалдан авагчийн утас холбогдохгүй үед худалдан авагчтай холбогдох ойр дотны хүмүүсийн холбогдох утас гэрийн хаяг зэргийг бүртгүүлэх явцад нэмэх шаардлагатай . 

4.4 Худалдан авагч төлбөрөө төлж захиалгаа гүйцэтгэсэний дараа хүргэлтийн үйл ажиллагаа явагдана. Та хүргэлтийн үндсэн 2 хувилбараас өөрийн сонголтоор сонгоно.

4.4.а EzBuy шуурхай хүргэлт. Энэхүү сонголтоор таны захиалсан барааг оруулсан хаягийн дагуу зөвхөн захиалга өгсөнөөс Улаанбаатар хот дотор 4 цагийн дотор гараас гарт хүргэнэ.

4.4.б Монгол Шуудан ХК-ийн хүргэлтийг сонгосон тохиолдолд таны захиалгыг 24 цагийн дотор Монгол Шуудан ХК-ийн хүлээн авахад хүргэн өгөх ба бидэнтэй байгуулсан гэрээний дагуу 2-7 хоногийн дотор Монгол Улсын өнцөг булан бүрт хүргэх боломжтой.


5. Буцаалт

5.1 Худалдан авагч 

5.2

5.3



6. Худалдан авагчийн хувийн мэдээллийг хамгаалах

6.1 Цахим дэлгүүрт бүртгэл үүсгэж вэб сайтын гишүүн болох явц дахь оруулж буй хувийн нууцлалтай холбоотой бүх мэдээллийг, тухайлбал, таны нэр, утасны дугаар, хаяг болон бусад мэдээллийг вэб сайтын зүгээс спам илгээх, бусдад дамжуулах, худалдах, илчлэх гэх мэт танд харшлах ямар нэгэн зорилгоор ашиглахгүй.

6.2 Түүнчлэн вэб сайт өндөр технологийн хамгаалалтын системтэй тул таны хандсанаас бусад гадны этгээд олж авахаас бүрэн сэргийлэгдсэн гэж үзэж болно. Таны эмэйл хаяг болон гар утасны дугаарыг спам илгээх зорилгоор ашиглахгүй бөгөөд зөвхөн таны зөвшөөрөлд үндэслэн таны хүссэн мэдээллийг илгээж болно.

5.3 Манай цахим сайт таны хувийн мэдээлэлийг дотоод журмын дагуу өндөр нууцлалтай байлгах ба худалдан авагч өөр бусад байдлаар өөрийн хувийн мэдээлэлээ бусдад алдвал манай сайт хариуцлага хүлээхгүйг анхаарна уу 


6. Бусад

6.1 Худалдан авалт болон төлбөрийн талаар ямар нэгэн асууж, тодруулах зүйл, санал хүсэлт гарвал mail@ezbuy.mn хаягаар цахим шуудангаар илгээж болно. Эсвэл манай харилцагчийн зөвлөхийн 99728414 дугаарын утсанд холбогдож мэдээлэл авах боломжтой.

6.2 Аливаа маргаантай асуудлыг энэхүү Цахим дэлгүүрийн үйлчилгээний нөхцөл болох гэрээний хүрээнд шийднэ.

6.3 Насанд хүрээгүй хүн эцэг, эх, асран халамжлагчийн зөвшөөрөлгүйгээр цахим дэлгүүрээс худалдан авалт хийсэн тохиолдолд гарах үр дагаварыг тухайн эцэг эх, асран халамжлагч хариуцана.