Made in China ориг бараа мөн үү?

АНУ-аас захиалж авсан бараа ихэнх тохиолдолд яагаад Made in China гэсэн шошготой байдаг гэж? Энэ бараа хятад бараа мөн үү, эсвэл чанар нь үнэхээр өөр байдаг гэж үү? Эдгээр асуудалд хариулт өгөхийг хичээе.

Жишээ нь та зөөврийн компьютерийг Хятад улсаас болон тухайн брэндийн харьяат улсаас худалдан авлаа гэж бодоё. Тэгээд яг ижил компьютер маш багахан үнийн зөрүүтэйгээр Америк-аас захиалан авлаа гэхэд хоёр компьютерын ажиллах насжилтын хувьд Америкийн зах зээл дээрээс авсан нь илүү удаан ажилна гэдэгт итгэлтэй байж болно. Ихэнхи тохиолдолд хэрэглэгчдийн толгойг эргүүлдэг зүйл бол үйлдвэрлэгч орон байдаг. Таны худалдан болон захиалан авсан компьютер хоёулаа MADE IN CHINA гэсэн тамгатай тохиолдолд та чанарын ялгааг шууд дүгнэн хэлэхэд хэцүү болдогт хүчин зүйл оршиж байгаа юм.

Өнөөдөр дэлхий дээрхи хамгийн том үйлдвэрлэлтийн зах зээл Хятад улсад байдаг. Ямар орны ямар зах зээлд ямар бараа нийлүүлэхээс үл хамааран үйлдвэрлэлтийн хамгийн бага зардлаар их хэмжээгээр хийх хамгийн боломжийн зах зээлийг Хятад улс бүрдүүлж байдгаар өнөөдөр та бидний өдөр тутмын хэрэглээ болсон бараа болгоны ард Хятад улсад үйлдвэрлэв гэсэн тамга байдаг.

Тэгвэл та биднээс яагаад ижилхэн Хятад улсад үйлдвэрлэгдсэн гэсэн байгаа хэрнээ үнийн хувьд ялгаатай бас Америкаас орж ирж байгаа хэрнээ тийм тамгатай байгаан болоо хэмээн асуух байх. Хамгийн нэгдүгээрт бараа бүтээгдэхүүний стандарт гэж зүйл байдаг. Энэ бол аливаа улс орны төр засгаас хуулиар тогтоосон стандарт дүрэм журам бөгөөд ямарваа бараа бүтээгдэхүүн тухайн зарагдах гэж буй зах зээлдээ тухайн орны бараа бүтээгдэхүүний стандарчилалыг хангасан байж хэмээн цаашид үйл ажиллагаа хийгдэж зах зээлд нийлүүлэгддэг.

Америкийн зах зээл бол дэлхий дээрхи хамгийн өндөр өрсөлдөөнт зах зээл. Харин тэр зах зээлд аливаа сөрөг нөлөө багатай хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага хангасан аюулгүй бараа бүтээгдэхүүнийг борлуулж байх шаардлаганд, үйлдвэрлэх орон түүнд тавигдах үндсэн шаардлага үнэ зэрэг дээр ихэвчилэн Хятад улс байдаг нь ихэнхи зах зээлд байдаг бараг бүх бараа нь Хятад улсад үйлдвэрлэгдсэн байдагтай шууд холбоотой.

Тэгэхээр зах зээл дээр өөрийн гэсэн хэрэглэгч тэдгээрт үнэлэгдсэн баталгаат чанар гэж сайшаагдсан өнөөгийн бүх л Брэнд бүтээгдэхүүнүүд нь манай урд хөрш буюу Хятад улсад үйлдвэрлэгдэн гардаг байна. Гэхдээ ямар бүтээгдэхүүн аль улсын зах зээлд нийлүүлэгдэх вэ гэдгээс хамаарч бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийн стандарчилал тогтоогддог гэж ойлгож болох юм. Яагаад Америкийн зах зээл дээрээс захиалан эсхүл худалдан авсан компьютер, яг ижил хэрнээ Хятад улсаас болон харьяат улсаас орж ирсэн хоёр бүтээгдэхүүнийг зэрэг ажилуулахад Америкийн зах зээлээс орж ирсэн бараа бүтээгдэхүүний насжилт удаан байдаг нь тухайн бараа борлогдох улс орны стандартчиллаас хамааралтай байдаг гэдгийг та одоо ойлгосон байх.

Жишээ нь Sony гэдэг брэнд Япон улсаас гаралтай хэрнээ Америкийн зах зээлээс орж ирээд дээрээ Made in China гэсэн шошготой байдгийн ерөнхий зангилааг одоо ойлгосон гэж найдаж байгаа болохоор одоо та зөв сонголт хийх хэрэгтэй юм.  Бид танд 100% Америкийн зах зээлээс бүх төрлийн шинэ технологийн бараа бүтээгдэхүүн, түүний дагалдах хэрэгсэл болон бусад бүх төрлийн барааг захиалгаар нийлүүлэх үйлчилгээг үзүүлж байгаа билээ.