Брэнд индекс # ABCDEFGHIJKLMNOPQRSTUVWXYZ
Үйлчилгээний ерөнхий нөхцөл

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь АНУ-ын цахим дэлгүүрүүдээс өөрөө бараагаа сонгож худалдан авах хүсэлт гаргаж буй үйлчлүүлэгч /цаашид товчоор захиалагч гэж бичигдэнэ/ болон EzBuy.mn цахим хуудсыг эрхлэн гаргагч Монзон ХХК-ийн /цаашид товчоор EzBuy.mn гэж бичигдэнэ/ хоорондох хамтын ажиллагааны харилцааг зохицуулна. Захиалагч энэхүү үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрсөнөөр үйлчилгээтэй холбоотой харилцаанд оролцох хэм хэмжээ, үүрэг, хариуцлагыг зөвшөөрч, хамтын ажиллагааны гэрээ байгуулсанд тооцно.

Доорхи ерөнхий нөхцөлүүдийн хүрээнд хамтын ажиллагаа явагдана :

а. Онлайнаар захиалга хийж буй захиалагч бараа захиалгын явцад гарч ирэх Би бараа захиалгын үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна гэсэн сонголтыг /checkbox/ хийсэн тохиолдолд гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

б. Захиалагч өөрийн биеэр компанийн оффист ирж захиалга өгөх тохиолдолд зөвхөн энэхүү гэрээг байгуулна.

в. Үйлчилгээний нөхцөл нь захиалагч хүлээн зөвшөөрсөнөөр хүчин төгөлдөр болох бөгөөд бүх захиалагч нарт хамгийн товч хэлбэрээр гол нөхцөлүүдийг амаар танилцуулах бөгөөд үйлчилгээний нөхцөлтэй нэг бүрчлэн танилцаагүй тохиолдолд гарсан бүх асуудлыг энэхүү үйлчилгээний нөхцлийн хүрээнд шийднэ.

г. Үйлчилгээ үзүүлэгч тал захиалагчийн бүхий л хувийн мэдээллийг нууцлах бөгөөд таны мэдээлэл болон хоорондын харилцааны үйл явцын мэдээлэлд ямар нэгэн эрсдэл учрахгүй. Түүнчлэн Худалдан авагчийн мэдээллийг хамгаалах хэсэг-с дэлгэрэнгүй танилцаж болно. 

Нэг. EzBuy.mn -ийн эрх үүрэг

1. EzBuy.mn-ийн үндсэн үүрэг бол захиалагчийн сонголтоо хийсэн, авахыг хүсэж буй барааг АНУ-д байрлах цахим дэлгүүрээс худалдан авч Монгол улс руу тээвэрлэж, захиалагчийн гарт хүлээлгэн өгөх хүртэлхи бүх үйлчилгээг үзүүлэх.

2. Захиалагч бараа захиалах хүсэлтээ биеэр компанийн оффист хүрэлцэн ирж болон онлайн захиалгын хуудас бөглөх хэлбэрээр илгээнэ. Түүнчлэн mail@ezbuy.mn цахим шуудан, шууд чатаар харилцагчийн зөвлөхтой холбогдон илгээж болно. Утсаар захиалга хүлээн авах боломжгүй.

3. Захиалагчийн бараа захиалах хүсэлтийг хүлээн уг барааны анхны үнэ1 дээр тээврийн зардал болон үйлчилгээний хөлсийг нарийвчлан бодож захиалагч гар дээрээ хүлээн авах хүртэлхи нөхцөлөөр үнийн санал илгээж, урьдчилгаа төлбөр хийгдэснээс хойш 24 цагийн дотор бараа худалдан авалтыг хийж гүйцэтгэнэ. Хэрэв ойлгомжгүй зүйл, бараа бүтээгдэхүүн дууссан, худалдан авалт хийх боломжгүй бол захиалагчийн өгсөн хувийн мэдээллийн дагуу холбогдож нөхцөл байдлыг мэдээлэх үүрэгтэй.

4. EzBuy.mn захиалагчийн барааг Монгол улс руу тээвэрлэхээс өмнө тоо ширхэг, барааны чанарыг нягталж шалгах, хуулиар хориглосон бараа бүтээгдэхүүн эсэхийг мэдэхийн тулд хайрцаг баглаа боодлыг онгойлгож, шаардлага хангах шинэ баглаа боодлоор сольж болно.

5. EzBuy.mn захиалагчийн бараа бүтээгдэхүүний захиалгыг хүлээн авсанаас хойш ажлын 7-14 хоногт хүлээлгэн өгнө. Захиалагчийн захиалж буй онлайн дэлгүүр, АНУ доторхи хүргэлтийн нөхцөл зэргийг сайтар судлан үзсэний дараа гарт хүлээн авах нарийвчилсан хугацааг мэдэгдэнэ. Зарим гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр барааны тээвэрлэлт удаашрах, цаг хугацаандаа ирэхгүй байх тохиолдолд нь тухай бүрт нь тайлбарыг өгнө.

6. EzBuy.mn захиалагчийн барааны тээвэрлэлт болон түүнтэй холбоотой бусад мэдээллээр шуурхайн хангана.

7. Дэлгүүрийн найдвартай байдалд зөвлөмж өгөх бөгөөд хэрэв захиалагч өөрийн хүсэлтээр хуурамч, баталгаагүй дэлгүүрээс барааг захиалан авсан тохиолдолд EzBuy.mn зүгээс хариуцлага хүлээхгүй.

Хоёр. Захиалагчийн эрх үүрэг

1. Захиалагч нь АНУ-ын онлайн дэлгүүрүүдээс бараа захиалахдаа EzBuy.mn -ийн бараа захиалах хэсгээр захиалга хийж үнийн санал авж урьдчилгаа төлбөрийг төлсөн тохиолдолд худалдан авалт хийгдэх бөгөөд бүтээгдэхүүний мэдээллийг захиалгын хуудсаар өгсөн шаардлагын дагуу барааны өнгө, размер, тоо ширхэгийг бичих, өөрийн холбогдох мэдээлийг үнэн зөв бүртгүүлэх үүрэгтэй. АНУ-аас бараа захиалах хэсгээс захиалгын хуудас бөглөх болон ямар дэлгүүрүүдээс захиалга авах талаар мэдээлэл авна уу.

2. Захиалагч бараа захиалгийн үнийн санал хүлээн авсанаас 24 цагын дотор үнийн санал дээрхи урьдчилгаа төлбөрийг илгээх үүрэгтэй.

3. Захиалагч нь тээвэрлэхийг хориглосноос бусад бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг АНУ-аас захиалж болно.

4. Захиалагч захиалсан барааныхаа мэдээллийг EzBuy.mn-ээс асуух болон вэб сайтаар дамжуулан авах эрхтэй.

5. EzBuy.mn барааг Улаанбаатар хотод хүлээн авсан мэдээллийг өгсөнөөс 24 цагийн дотор үлдэгдэл төлбөрийг төлснөөр Улаанбаатар хот дотор үнэ төлбөргүй бүртгүүлсэн хаягаараа хүлээн авна. Хүсвэл өөрөө очиж үлдэгдэл төлбөрөө төлөөд бараагаа хүлээн авч болно.

6. Бараа бүтээгдэхүүний сонголт, чанартай холбоотой асуудлыг захиалагч өөрөө хариуцна. /Барааны баталгаат хугацааны дотор асуудалд үүсвэл буцаах болон зөвлөлгөө мэдээлэл авах тал дээр EzBuy.mn- ийн зүгээс тусламж үзүүлнэ/

Гурав. Төлбөр тооцоо

1. Захиалагчийн хүсэлтийн дагуу бөглөсөн формыг үндэслэн EzBuy.mn-ийн зөвлөхүүд таны худалдан авахыг хүсэж буй барааг судлан үзээд АНУ дотор татвар болон тээврийн зардалтай эсэх, Монгол улсруу илгээх тээврийн зардал, үйлчилгээний хөлс, зарим тохиолдолд Монгол улсын НӨАТ, гаалийн татвар зэргийг бодож үзээд таны гарт хүргэх үнийн саналыг детальчлан илгээнэ.

2. АНУ-аас бараа захиалгын нийт үнийн дүнд доорхи зүйлс бодогдоно. Үүнд:

  • Барааны анхны үнэ /Вэб сайт дээр тавигдсан үнэ/
  • Америкийн худалдааны татвар /Дэлгүүрийн байрлалаас хамаарч өөр байх бөгөөд ихэнх тохиолдолд татваргүй/
  • АНУ доторхи тээврийн зардал
  • Америк улсаас Монгол улсруу тээвэрлэгдэх зардал /1кг ачаа $10/
  • Үйлчилгээний хөлс /Захиалгч урьдчилгаа төлбөр хэдийг төлөх, ямар хугацаанд хүлээн авахаас хамаарч өөр өөр байна. 5%-15%-ийн хооронд байна/

3. Урьдчилгаа төлбөрийг дансаар болон бэлнээр хийх боломжтой.

4. EzBuy.mn бараа захиалагын хүсэлтийн дагуу үнийн саналыг зөвхөн ам.доллараар илгээх ба захиалагч Монгол төгрөгөөр урьдчилгаа болон үлдэгдлийг хийх тохиолдолд, долларын ханшийг тухайн өдрийн арилжааны банкуудын доллар худалдах ханшаар бодож төлбөр хийнэ.

Дөрөв. Хариуцлага

1. Захиалагч өөрийн захиалах гэж буй барааны судалгааг өөрөө нарийн хийсэн байх бөгөөд захиалсан бараагаа  ирэх үед үлдэгдэл төлбөрийг саадгүй хийх.

2. Захиалагчийн сонгосон барааны чанар EzBuy.mn-тэй хамааралгүй АНУ-ын дэлгүүр, нийлүүлэгчийн бараа бүтээгдэхүүн тул тэдгээрийн цаашдын чанар бусад үзүүлэлтүүдэд хариуцлага хүлээхгүй.

3. Ачаа дамжин өнгөрөх улс орнуудад гарсан тээвэрлэлтийн саатал аливаа байгалын гамшиг зэргээс үүдсэн саатал, түүнээс үүдсэн хугацаа хоцролтын асуудалд EzBuy.mn хариуцлага хүлээхгүй бөгөөд хэрвээ захиалсан бараанд аливаа гэмтэл эвдрэл хохирол учирсан бол захиалагчийн төлбөрөөс буцаан олгох замаар харилцан тохиролцож асуудлыг шийдвэрлэнэ.

4. EzBuy.mn аливаа захиалагын бараанд баталгаа олгохгүй бөгөөд зөвхөн АНУ-аас өөрийн хүссэн бараагаа худалдан авах хүсэлтэй иргэдэд зөвлөх болон барааг эрсдэлгүй авчрах үүргийг гүйцэтгэж байгаа болно. /Захиалан авч буй бараанд үйлдвэрлэгчийн баталгаа дагалддаг бөгөөд энэ тухай мэдээллийг худалдан авагч өөрөө шалгаж, нягтлах үүрэгтэй/

5. Захиалагын барааг захиалагчид олгох үед бараа бүтээгдэхүүнийг сайтар шалган, эвдрэл гэмтлийг нягтлан үзсэний дараа хүлээлгэн өгнө. Барааг захиалагч хүлээн авснаас хойш гарсан эвдрэл гэмтэл болон бусад асуудлуудыг EzBuy.mn хариуцахгүй.

6. Монгол улсын хуулиар тогтоосон хэм хэмжээний хүрээнд гааль дээрхи шалгалтын улмаас задарсан лац тэмдэг, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг эвдэгдүүлсэн тохиолдолд EzBuy.mn харицлага хүлээхгүй.

7. EzBuy.mn -ээр дамжуулан авсан барааны үйлдвэрлэгчээс олгосон баталгаат хугацааны дотор аливаа үйлвэрийн гэмтэл илэрсэн тохиолдолд АНУ-руу илгээх болон эргэн ирэх тээврийн зардалыг захиалагч тал төлж бусад талын туслалцаа буюу үйлдвэртэй холбогдох барааг илгээх засварлуулах зэрэг дээр тусламж үзүүлнэ.

Тав. Хамтран ажиллахаас татгалзах нөхцөл

1. Монгол улсын гаалиар оруулахыг хориглодог бараа бүтээгдэхүүний жагсаалтанд орсон бүх төрлийн бараа бүтээгдэхүүний захиалга хүлээн авахгүй. Тухайлбал:

  • Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх болон цацраг идэвхит бодис, түргэн шатамхай бодис, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл;
  • Хортон ургамал, амьтан;
  • Хар тамхи, мансууруулах буюу хордуулах бодис;
  • Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын болон гадаад улсын мөнгөн тэмдэгт;
  • Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн;
  • Садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад материал;
  • Хууль тогтоомжоор хориглосон бусад зүйлс

2. EzBuy.mn нь үйлчилгээний нөхцлийг зөрчсөн захиалагч нарт цаашид дахин хамтран ажиллах, үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй

Зургаа. Маргаантай асуудал шийдвэрлэх

1. Тээвэрлэлтийн явцад дамжин өнгөрч буй орнуудад тохиолдсон байгалын гамшиг, улс төрийн тогтворгүй байдал, дайн байлдаан, Монгол Улсын эрх бүхий төрийн байгууллагаас гаргасан тогтоол, хориг, захирамж зэрэгээс үүдэн гарсан тээврийн үйл ажиллагааны тасалдал, хугацааны өөрчлөлт, эрсдэлүүд гарсан тохиолдолд EzBuy.mn хариуцлага хүлээх үндэслэл болохгүй.

2. EzBuy.mn тал өөрийн үүргээ 100% гүйцэтгээгүй, захиалагчид хүндрэл учруулсан бол дараагийн захиалган дээр нь болон тодорхой хугацааны туршид хөнгөлөлт урамшуулал үзүүлэх замаар гомдлыг барагдуулж болно.

3. Үйлчилгээтэй холбоотой ямарваа асуудлыг талууд харилцан тохиролцох, буулт хийх замаар шийдвэрлэх ба тохиролцоонд эс хүрвэл холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ


Зарим нэр томьёоны тайлбар.

- 1Барааны анхны үнэ гэж АНУ-ын вэб сайт дээр тавигдсан үнийг хэлнэ.