• Alibaba-аас хүссэн бараагаа захиалах

Хятадын үйлдвэрлэгчид болон ханган нийлүүлэгчдийн нэгдсэн сан болох Алибабагаас та бүхэн дурын тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнийг манайхтай хамтран эрсдэлгүй захиалж болно. Гэхдээ зөвхөн албан ёсны, баталгаатай үйлдвэр, нийлүүлэгчдээс манайхаар дамжуулан захиалга хийж болно, үнэлгээ муутай болон хаяг тодорхойгүй эсвэл хуурамч байж болохуйц дэлгүүрээс захиалга хийхгүй.

Та дараах алхамуудын дагуу манайхаар дамжуулж дуртай бараагаа захиалаарай.

1. Та өөрөө худалдан авах хүсэлтэй бараагаа хайж олсон байх ёстой.
2. Бараагаа хайж олсон бол Сонирхож буй барааны линк гэсэн хэсэгт барааны линкийг нь буюу вэб хөтөчийг оруулаад шаардлагатай бол тус барааныхаа өнгө, размер болон сонголтын мэдээллийг оруулна уу. Нэг удаа захиалга үүсгэхдээ хэд хэдэн бараа хамтад нь захиалж болно, тус бүрд нь линкийг нь оруулаад Үнэ бодуулж авах товчийг дарах юм.  Цааш нь та сонголтоо нягтлаад бүртгэл үүсгээд хүсэлтээ илгээх юм. Дэлгэрэнгүй заавар харах
3. Та үнэ бодуулж авах хүсэлт амжилттай илгээсэн бол таны э-мэйл хаягаар мэдээлэл ирнэ, мэдээлэлийн дагуу та тус барааг захиалах бол зөвшөөрч байна гэсэн товчийг дарж захиалгаа баталгаажуулах юм. Хүлээн авах хаяг болон бусад мэдээллээ оруулан дараагийн алхамд шилжих бөгөөд төгсгөлд нь барааны төлбөрийг илгээх дансны дугаар гарч ирнэ. Та тус дансанд төлбөрөө илгээснээр таны захиалга баталгаажих юм. Захиалга баталгаажуулах заавар харах
4. Таны төлбөрийг хүлээн авмагц захиалга хийгдэнэ. Захиалгын явцын талаархи мэдээллийг танд цаг тухай бүрт нь эмэйлээр илгээж байх юм.
5. Таны бараа Хятад дахь манай төлөөлөгч дээр очмогц Монгол улс илгээх бөгөөд УБ-т буумагц таны хаягаар хүргэж өгнө.

EzBuy.mn-д өөрийн эмэйл хаягаа ашиглан, нууц үг сонгон 1 л удаа бүртгэл үүсгэх бөгөөд цаашид энэхүү бүртгэлээ ашиглан цаашдын худалдан авалт бүртээ шууд нэвтэрч, үнийн санал авах жагсаалтаа шалган, мөн хөнгөлөлт урамшуулалын санал авах гэх гэх мэт олон талын ач холбогдолтой.

Үнийн санал авах бараануудыг манай холбогдох ажилтан шалгаж үзээд танд холбогдох зардалуудыг нь тооцон үзээд Э-Мэйл хаягаар тань хэрхэн захиалах заавар бүхий хариу мэдэгдэл очно, энэхүү үнийн санал таалагдаж байвал та бүртгэлээрээ нэвтэрч ороод шууд захиалах боломжтой, таалагдахгй бол татгалзах товчийг дарж хүсэлтээ цуцлана.

Сэтгэгдэл бичих

Please login or register to review

Alibaba-аас хүссэн бараагаа захиалах

  • Барааны код: Alibaba-Link-Order
  • Статус: Шууд захиалж болно
Үнэ бодуулж авах


Ангилал: Линкээр-захиалах